2012-03-26
шүлэг
Ээжээ гэж би хэлд орсон Энхэр нярай насандаа Эгшиг бүүвэй үгүйлээд Ээ ээ, ээдээ ээдээ гээд Ээрч муурч уйлахдаа Энэрэл хайрын учиг Ээжээ ээжээ хэмээх Энэ л сайхан үгээр Эрхэлж анх хэлд орсон Элдэв өнгөнд дурлаж Энэ биеэрээ гоёсон Эрмэг залуу насандаа Ээжээ гэж дуудахдаа Эмгэрч яваа ээж минь Эрхгүй муухай санагдаж Эргэж харахдаа уцаарлаж Ээдэж анх ухаан суусан. Эргэх хорвоогийн жамаар Эсэргэн бүхнийг амсаад Эргүү арилах насандаа Элбэрэл хайраа санахдаа Ээжээ ээжээ хэмээх Энэ л муухай хүнийг Эрээд эрээд олохгүй дээ Эмтэрч анх хайр төрсөн Ээжээ Би Таньдаа Хайртай Намайг хайрласан хайр шиг тань Нартад тэжээсэн сүү шиг тань Надад гомдоогүй сэтгэл шиг тань Насаараа Би Таньдаа Хайртай
Бичсэн: ltuya1d | цаг: 12:47 | бие даалт
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax